Friday, May 20, 2016

Нарны зайн системд элбэг тохиолддог асуудлууд


Шувууны сангас болсоноор нарны зайн дэлгэц удаан хугацаагаа сүүдэрлэгдэж ингэснээ нарны зайн элементэд халалт үүсч шатахад хүргэдэг (HOTSPOT). Урьдчилан сэргийлэх арга зам маш энгийн бөгөөд ойр ойрхон гадаргууг цэвэрлэх явдал.

Шинний (монголоор зөв эсэхийг мэдэхгүй кабелийн үзүүр холбогдож байгаа хэсэг) хэсгийг сайтар чангалаагүй болон  кабель гэмтэж улмаар богино залгаа үүссэнээр ((нарны зайн арей(array)-с өндөр хүчдэл гарч байгаа)) тоног төхөөрөмж шатах тохиолдол гардаг.
Өөрт ийм зүйл тохиолдсон хамгийн сүүлийн жишээ зураг.
 

 

Цахилгаан станцын ойр орчимд аянга унаж маш их хэмжээний цахилгаан газардуулга болон кабелиар дамжсан үед тохиолддог ба тоног төхөөрөмжийн стандартаас хэтэрсэн хүчдэл дамжсанаараа төхөөрөмжинд алдаа үүсэх эсвэл эвдрэх аюултай.

Нарны зай нь ямарваа юманд цохигдох болон гадаад хүчин зүйлийн нөлөөллөөс болж хагарах, зурагдах зэрэг нь нарны зайн гаралтыг бууруулах нэг шалтгаан болж өгдөг.


Инвертерийн шүүлтүүрт тоос тордог хуримтлагдаж улмаар инвертерт халалт үүссэнээр гаралт нь муудах, зогсох зэрэг зүйл тохиолддог.


Нарны зайн систем ашиглалтын явц дахь элэгдэлтээс үүсч чанар нь муудаж байдаг. Ялангуяа инвертер нь 24цагийн ажиллагаатай, манайхны ярьдагаар маш нарийн эд тул  янз бүрийн алдаа заах тохиолдол гардаг.

No comments:

Post a Comment